Мэдээ, Мэдээлэл

ХОВД ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫГ НЯГТАРШУУЛЖ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ НИЙЛҮҮЛДЭГ БОЛНО

2020 он гарсаар Ховд хотын хэмжээнд хур хог хаягдлыг цэвэрлэх, нэгдсэн цэгт төвлөрүүлэх, хог ангилах цэгүүд байгуулах зэрэг олон талт ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаад Жаргалант суманд 1 цагт 500 кг хуванцар болон төмөр лаазыг шахаж нягтаршуулах төхөөрөмжийг суурилуулах гэж байна.

“Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд БОАЖЯамнаас олгож буй тус төхөөрөмжийг суурилуулахтай холбогдуулан өнөөдөр “Боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах цэг байгуулах, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтад байгал орчны салбар байгууллагуудын албан хаагчид, ЕБС-иудын Эко клубын багш, нийгмийн ажилтнууд, сумдын байгал орчны хяналтын улсын байцаагч нар, хувиараа хуванцар худалдан авч борлуулдаг иргэд, ААН-ийн төлөөлөл 60 гаруй хүн оролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published.