Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ.

“Стандарттай Ховд” хөтөлбөрийг боловсруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн 9 байгууллага олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж “Гэрчилгээ”-гээ албан ёсоор гардан авлаа. Тус стандартуудыг нэвтрүүлэхийн тулд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран аймгийн ИТХ, ЗДТГ, ОБГ, ГХБХБГ, ХХААГ, БОАЖГ, НДХэлтэс, БОЭТ, “Хөгжил” политехник коллежийн албан хаагчдад сургалт, зөвлөн туслах үйлчилгээг 3 сарын хугацаанд үзүүлж ажилласан. Харин стандартыг байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаад “Монсертф” ХХК хянан баталгаажуулалт хийсэн юм.Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа тус стандартуудыг нэвтрүүлснээр ажлын уялдаа холбоо сайжрах, баримт бичиг эмх цэгцтэй болох, ажлын давхардал хийдэл, хүнд суртлыг арилгах, албан хаагчдын мэдлэг ур чадвар, бүтээмжийг тасралтгүй ахиулах, улмаар төрийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.