Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУДАГ ГАРГАСАН, ЦООНОГ ӨРӨМДСӨН тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ.

Гүний худаг өрөмдлөгийн ажлыг эхлэхийн өмнө тухайн газарт “Гүний худгийн цооног өрөмдөх зөвшөөрөл”-ийг харъяа аймаг, нийслэлийн байгал орчны газраас авч улсын тэмдэгтийн хураамж төлсний дараа мэргэжлийн байгууллагаар өрөмдлө гийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлагатай.Ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл:Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг усхэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгальорчин, аялал жуулчлалын газар ус хэрэглэгчид олгоно.Ус ашиглагчид олгох зөвшөөрөл:Иргэн, аж ахуйн нэгж байгууллага ашиг олох зорилгоор худаг гаргах, цооног өрөмдөх зөвшөөрлийг сав газрын захиргаанаас авна.БОАЖГазарт худаг гаргах зөвшөөрөл хүссэн өргөдөлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:1. Ус хэрэглэх зориулалт , тоо хэмжээ2. Багийн нутаг дэвсгэр дээр худаг гаргах багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр/ бэлчээрийн зориулалттай худаг/3. Тухайн газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар4. Газрын кадастрын зураг5. Уст цэгийн координат, тандан судалгаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагын дүгнэлт;6. Тэмдэгтийн хураамж-160000 төгрөгийг аймгийн Татварын албаны тэмдэгтийн хураамжийн дансанд тушаасан баримт/7. Иргэний үнэмлэхний хуулбар, ААНБ бол гэрчилгээний хуулбар.

Leave a Reply

Your email address will not be published.