Мэдээ, Мэдээлэл

Хог хаягдлыг ил задгай шатаахыг хориглоно.

Хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг ТАВИН нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг ТАВАН ЗУУН нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУДАГ ГАРГАСАН, ЦООНОГ ӨРӨМДСӨН тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ.

Гүний худаг өрөмдлөгийн ажлыг эхлэхийн өмнө тухайн газарт “Гүний худгийн цооног өрөмдөх зөвшөөрөл”-ийг харъяа аймаг, нийслэлийн байгал орчны газраас авч улсын тэмдэгтийн хураамж төлсний дараа мэргэжлийн байгууллагаар өрөмдлө гийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлагатай.Ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл:Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг усхэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгальорчин, аялал жуулчлалын газар ус […]

Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

4 сарын 1 өдрөөс 6 сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглоно.

Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн 4 сарын 1 өдрөөс 6 сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглоно. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой.Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө.

Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

2021.04.24 Өнөөдөр бөхөнгийн өдөр

Өнөөдөр бөхөнгийн өдөр: Монгол улс бөхөнг 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтан, мөн нэн ховор амьтны ангилалд тус тус оруулан агнахыг хатуу хориглосон. Амьдрах орчин: Уулын бэлийн жижиг хайргархаг хатуу дагжуур хөрстэй сайрын хялгана, говийн хялгана (Stipa glarioza, S.gobica) зонхилсон цөлөрхөг хээр, уулс толгодын таана-монгол өвст, баглуур-монгол өвст цөлөрхөг хээр, ялихгүй хэвгий […]

Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

Сумын байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх цахим уулзалт боллоо.

Тулгамдаж буй бэрхшээл дутагдлаа хэлэлцэх, 2021 оны хамтын ажиллагааны төлөвлөлт хийх зорилгоор байгалийн нөөц баялгийн зүй зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн тогтвортой, олон талын оролцоо, нутгийн иргэдэд түшиглэсэн хамтын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сумдын байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасгуудын цахим уулзалтыг 17 сумдын хэмжээнд зохион байгууллаа.

Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

Байгаль орчны салбарын байгууллагууд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нартай цахим хурал зохион байгуулагдаж байна.

Байгаль орчны салбарын байгууллагууд байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд, 2021-2024 онд хэрэгжүүлэх ажлын талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч нартай цахим хурал зохион байгуулагдаж байна.

Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

ЖИЛ БҮРИЙН 10 ДУГААР САРЫН 23 НЫ ӨДРИЙГ “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” БОЛГОН ТЭМДЭГЛЭЖ БАЙХААР БОЛСОН БИЛЭЭ.

Киргиз улсын нийслэл Бишкек хотод  2013 оны  10 дугаар сарын 22-23 нд “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгууллагадаж, цоохор ирвэс бүхий 12 улс, хандивлагч байгууллагуудын төлөөлөгчид оролцон “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКИКИЙН ТУНХАГЛАЛ”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23 ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС […]

Мэдээ, Мэдээлэл

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд МОЭНКО ХХК-тай хамтран сумдын байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдаж байна. Тус сургалтанд Ховд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, МоЭнКо ХХК, Прокурорын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцож 17 сумын байгаль хамгаалагчдыг зөвлөгөө мэдээллээр хангалаа.

Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ.

“Стандарттай Ховд” хөтөлбөрийг боловсруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн 9 байгууллага олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж “Гэрчилгээ”-гээ албан ёсоор гардан авлаа. Тус стандартуудыг нэвтрүүлэхийн тулд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран аймгийн ИТХ, ЗДТГ, ОБГ, ГХБХБГ, ХХААГ, БОАЖГ, НДХэлтэс, БОЭТ, “Хөгжил” политехник коллежийн албан […]

Мэдээ, Мэдээлэл

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ДОТООД АУДИТОРТОЙ БОЛЛОО.

“Стандарттай Ховд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран 8 сарын 17-23-ны өдрүүдэд төрийн 9 байгууллагад олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, байгууллагын дотоод аудитор бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. ISO 9001:2015 стандартыг Ховд аймгийн ЗДТГ нэвтрүүлж, 2019 оны 12 сард батламжаа гардан авсан бөгөөд цаашид […]