Өнөөдөр бөхөнгийн өдөр: Монгол улс бөхөнг 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтан, мөн нэн ховор амьтны ангилалд тус тус оруулан агнахыг хатуу хориглосон. Амьдрах орчин: Уулын бэлийн жижиг хайргархаг хатуу дагжуур хөрстэй сайрын хялгана, говийн хялгана (Stipa glarioza, S.gobica) зонхилсон цөлөрхөг хээр, уулс толгодын таана-монгол өвст, баглуур-монгол өвст цөлөрхөг хээр, ялихгүй хэвгий тал нутгийн баглуурт цөл, чулуурхаг говийн баглуур монгол өвст цөл гэсэн 4 биотопд харьцангуй тогтвортой байршдаг. Тархац нутаг: Монгол бөхөн түүхэн тархац нутгийнхаа 20-30 хувьд буюу Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Ховд аймгийн Дөргөний хүрэн талын 1668241.4 га нутагт тархан байршиж байна. Хар Ус нуурын өмнөд хэсэг Өөшийн говьд эх популяцаас тусгаарлагдсан тусгаар популяци хязгаарлагдмал нутагт байршдаг.
