Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дугаар долоо хоногийн “БЯМБА” гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон тогтоосон.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Хог биш мод тарья” аяныг өрнүүлж, “Өрх бүр хашаандаа 5- доошгүй мод, тарьж ургуулъя” уриалга гарган ажиллаж байна.
Энэ хаврын бүх нийтээр мод тарих өдөр 5 дугаар сарын 09-ний өдөр тохиож байгаа боловч коронавирусээс(COVID-19) урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу мод тарьж ургуулах ажлыг олон хүний бөөгнөрөл үүсгэлгүй зохион байгуулахаар төлөвлөн, мод тарих чалленжи өрнүүлж байна. БОАЖГ-ын хамт олон “Хог биш мод тарья” аянд нэгдэж 15 ш алимны модыг тарьлаа.
Ойн Анги, Хар Нуур Ховд Голын Ховд Ус, Цаг уур орчны шинжилгээний төв Хар-Ус нуур орчмын Улсын тусгай Хамгаалалттай газар нутаг – ын хамт олныг “НОГООН ТӨГӨЛ-НОГООН ПАСПОРТ” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж нэгдэхийг урьж байна. Энэхүү Чалленжид 2-3 байгууллагыг (7 хоногийн дотор) дуудаж иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг идвэхтэй оролцуулна уу?
#МаскааЗүүгээдМодТарья!