Мэдээ, Мэдээлэл Цаг үеийн мэдээ

ЖИЛ БҮРИЙН 10 ДУГААР САРЫН 23 НЫ ӨДРИЙГ “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” БОЛГОН ТЭМДЭГЛЭЖ БАЙХААР БОЛСОН БИЛЭЭ.

Киргиз улсын нийслэл Бишкек хотод  2013 оны  10 дугаар сарын 22-23 нд “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгууллагадаж, цоохор ирвэс бүхий 12 улс, хандивлагч байгууллагуудын төлөөлөгчид оролцон “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКИКИЙН ТУНХАГЛАЛ”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23 ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар болсон билээ.

Анх 2015 онд Манхан сумын ЕБС-ийн “Гүем”, “Бөхөн” эко клубын сурагчид санаачилан Ховд аймгийн Чандмань, Манхан сумын нутагт орших Жаргалант хайрхан ууланд нутаглах иргэдээс 164 хавх цуглуулж томчуудын анхааралд хүргэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад захидал бичиж захидалдаа Тэд нутгийнхаа сүрлэг хайрхануудын нэг Жаргалант хайрханд хавхны эсрэг аян өрнүүлж олны анхаарлыг татаж чадлаа.

Ялангуяа Монголд төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэс хавханд орж хөлгүй, тахир дутуу болж байгааг хүүхдүүд автоматкамерын бичлэгээс анх олж харсанаар энэхүү ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Ховд аймаг анхны ан амьтандаа ээлтэй аймаг болох зорилт тавин ажиллаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын  2016 оны 4 сарын 28 ны өдрийн А/139  тоот  тушаал гарч  Монгол улсын хэмжээнд иргэдийн байгальд тавьсан урхи, хавхыг хураах, амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгслийн талаар иргэдэд суртачлан ажиллаж байна.

Энэ аяны хүрээнд жил бүрийн 08 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 05 ныг хүртэл “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өрнүүлж 8 жилдээ зохин байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.